"Монголд зочлох жил - 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” Үндэсний чуулганыг Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна. Тус чуулган нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой юм. Чуулганд салбар байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч, сайн туршлага хуваалцах 300 гаруй зочид оролцож байна.
"ЖОРЛОН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧИД АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУРШЛАГАА ХУВААЛЦАЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт 27 жуулчны бааз, малчид иргэдийн 61 гэр буудал ажилладаг. Жуулчны баазууд бүгд 100 хувь боловсон жорлонтой. Эдгээрээс Говийн анар, Говийн өргөө, Говь Мираж жуулчны баазууд 98% хүртэл цэвэршүүлэх Герман технологийн төхөөрөмжтэй ажиллаж цэвэршүүлсэн усаараа тарьсан модоо усалдаг. 61 гэр буудал бүгд эко жорлонтой. Аймгийн бүх сургууль, цэцэрлэг, ЗДТГ-ууд цэвэр бохир усны системд бүрэн холбогдсон. Зам дагуух нийтийн бие засах газрын сайн жишиг болох Цогт-Овоо сум. Аймгийн төсвөөр баригдсан. Цахилгаан, дулаан, цэвэр усны шугамд холбогдсон ариун цэврийн байгууламж нэг хүн 200 төгрөгөөр үйлчлүүлж байсныг 500 төгрөг болгосон. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан өндөр настан ажиллуулж орлогоо өөртөө авч ашиглалт үйлчилгээгээ явуулдаг. Өглөө 07-23 цаг хүртэл ажиллаж байгааг Өмнөговь аймгийн “ГАЙХАМШИГТ ГОВЬ” АЖ холбооны Тэргүүн Х. Түмэндэлгэр илтгэлдээ дурдлаа.