Монгол улсын засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил болгон” зарласантай холбогдуулан Хөх Сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Чигэртэйн голын ай савын Байгалийн Цогцолборт газрын Төгрөг салааны аманд “Алтай институт” ТББ-тай хамтран “Бүргэдийн баяр” зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд гадаадын 20 гаран жуулчин дотоодын 250 орчим жуулчин ирж сонирхон бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, нутгийн иргэдийн ёс заншил, өв уламжлалыг сонирхлоо.