Хөрсний бохирдлоос сэргийлэх, ”Монгол зочлох жил” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын сайдын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 02, 04 дугаартай "ЭРҮҮЛ - ЦЭВЭР ОРЧИН" бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд 21 аймгийн АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭД стандарт бус 2523 нүхэн жорлон байгаагаас одоогийн байдлаар 909 жорлонг буулгажээ. Цаашид 982 нүхэн жорлонг буулгахаар ажиллаж байна. Чуулганд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд 99190472, 89056088 дугаарт холбогдож бүртгүүлэх юм байна.