Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн мэнэнгийн талд цагаан зээр сүргээрээ үхсэн байсныг нүх ухан, булах гэж буй этгээдийн үйлдийг иргэд цахим сүлжээнд нийтэлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэгт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар, ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун нар оржээ. Яаралтай ажлын хэсгийг Дорнод аймагт ажиллуулж эхэлсэн. Дорнод аймагт дараах бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.
- Хууль зүй, дотоод хэргийн яам: Цагдаагийн байгууллага болон Экологийн цагдаагийн албаны шалгалтын хэсэг,
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчин, салбарын хяналтын ажлын хэсэг,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: Үхсэн зээрийн асуудлаар мал эмнэлгийн лаборатори бүхий ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг хариу гармагц танилцуулна хэмээн албаныхан мэдээллээ.