Хотын дарга тохижилтын ажилд саад учруулж байгаа аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэхээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлыг эхлүүлсэн. Мөн тус газар үйл ажиллагаа явуулж байсан “Энигма” ХХК-ийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтод хамтран ажиллахаар болсон юм. Гэтэл тус аж ахуйн нэгж тохижилтын ажилд дэмжлэг үзүүлээгүй төдийгүй тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй, тохижилтод саад учруулснаас шалтгаалан ажил бүтэн сараар саатжээ.
2022-10-21
Юнитель, Мобиком, Жи Мобайл, Скайтелаас нэлээд зөрчил илэрчээ
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахад нэлээд зөрчил илэрсэн байна.
2022-10-19