БОАЖЯ-ны удирдлагууд өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллаж, зорчигчдод төвөг чирэгдэл учруулдаг зарим үйлчилгээний нөхцөлийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл холбогдох хүмүүст өглөө. Тухайлбал, манай улсын хилээр нэвтэрч буй иргэдээр бөглүүлдэг эрүүл мэндийн хяналтын хуудсыг цахимжуулах “Arrivalmn app” төслийн аппликэйшнийг хугацаа алдалгүй хэрэглээнд нэвтрүүлэх, ачаа хуваарилах хугацааг богиносгох, бүртгэлийн цахим гарц нэвтрүүлэх ажлыг хурдасгахыг онцгойлон анхааруулав. Дээрх аппликэйшнийг нэвтрүүлснээр Монголд ирж буй зорчигчдоос МХЕГ, ХӨСҮТ-ийнхний авдаг хяналтын хуудсыг бүрэн цахимжуулж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн бусад орны ижил төстэй программд холбогдож, зорчигчдод шуурхай үйлчлэх боломж бүрдэх нь.
Бэлтгэсэн Н.Буян