Монгол дахь зочид буудал, амралтын газар, жуулчны бааз зэрэг зочлох үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчдад санал болгож, борлуулдаг “Horeca soft” цахим системийг хөгжүүлэгчид харилцагчдаа олон улсын сүлжээнд холбож эхэлжээ. Уг систем нь дотоодод ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг joinme.mn, ihotel.mn, tapatrip.com зэрэг платформд холбогдсоноос гадна зочид буудал, амралтын газрын өрөө борлуулдаг олон улсын 450 гаруй сүлжээнд нэгдэж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучилж эхэлсэн байна. Сүүлийн үед манай улсын аялал жуулчлалд голлох нөлөө үзүүлж буй АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ дахь энэ чиглэлийн технологийн компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарч байгааг “Horeca union” ХХК-ийнхан онцоллоо. Ташрамд дурдахад, “Horeca soft” нь дэлхийн тэргүүлэх цахим хайлтын систем болох “Google”-д Монголоос холбогдсон аялал жуулчлалын анхны пlатформ юм байна.