"Петрочайна дачин тамсаг" ХХК-д зөрчил арилгах нэг сарын хугацаа өгчээ
"Петрочайна дачин тамсаг" ХХК Монголд үйл ажиллагаа явуулаад 18 жил болж буй. БОАЖЯ-наас "Петрочайна дачин тамсаг" ХХК-д шалгалт хийжээ. Улмаар тус компанийнханд зөрчил арилгах нэг сарын хугацаа өгсөн байна. Учир нь Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн өгсөн албан даалгаврыг тус компани удаа дараа тус компани биелүүлээгүй байна. Мөн Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан зөрчил арилгах шийдвэрийг ч биелүүлээгүй гэнэ.
2023-11-06
Улсын I төв эмнэлгийн хашаанд барьж буй 20 давхар барилгыг зогсоох үүрэг өгөв
Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
2023-11-06
Ц.Анандбазарын хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэв
Шүүх рүү тэргэнцэртэй хүргүүлж, дохио зангаагаар хуралдаа тайлбар өгч байсан Т.Бадамжунай болон тэдний өмгөөлөгч нар гүйцэтгэх ажиллагааны талаар ярих учир шүүх хурлыг хаалттай хийх хүсэлт гаргасныг нь хүлээн авсан байна. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн НПГ-ын хяналтад буцаах шийдвэр гаргалаа. Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял авсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир болон Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татсан билээ.
2023-11-06
Гарааны компаниудын хөгжлийн боломжийг булаасан үйлдэл гэв
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, “Нью тур сафарис” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний хугацаа 2022.12.31-ны өдрөөр дуусгавар болсоныг онцолжээ.
2023-11-03
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан цагдаа асныг АТГ-т шалгана
Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоомд холбогдсон гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас 2023 оны зургадугаар сард “З”, “С”, “Т” нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан байна.
2023-11-03
АНХААР: Ховд, Говь-Алтай, Завханы хойд, Баян-Өлгий, Увсад цасаар шуурна
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-03
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг Монголын төр хангаж чадахгүй байгааг онцоллоо
Мөн төр өөрөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Мэдээллээ түгээхдээ л сэтгүүлчдийг ашиглаж байна. Шаардлагатай бол зай талбай худалдаж аваад цензургүй мэдээлэл тараадаг. Тэр ч бүү хэл, төрөөс хэрэгжүүлж буй зарим төслийг шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдийн мэдээллийг устгуулдаг хэмээсэн юм.
2023-11-02
Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа
Шүүхийн сахилгын хороо нь байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа төлөвшүүлэх, иргэдэд нээлттэй, ил тод, шударга байх, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, төвийг сахиж, чадварлаг мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын хэвийн ажиллах материаллаг баазыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж иржээ. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж, сургалт зохион байгуулж мөн Сахилгын хорооны хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өөрийн байртай болох асуудлыг шийдвэрлүүлээд байгаа аж.
2023-11-02
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн хүсэлтийг авч эхэллээ
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталж 07 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
2023-11-01