Нийслэлийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Х-ийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааг зогсоох зорилгоор мөрдөгчид 2 сая төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (Хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч Х-г “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, хахуульд өгсөн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв.