Улсын ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комисс хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллаж байна. Тодруулбал, тус ангид хоригдож байгаа хүмүүсийн ахуй нөхцөл, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч буй байдлыг биечлэн үзэж, холбогдох хууль тогтоомж болоод хүний эрхийн хэрэгжилттэй танилцаж байна.
Энэ хүрээнд мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагч, хоригдогч иргэдтэй уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах аж. Цаашид тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн байна.
Хорих ангид хүний эрхийн зөрчил гарсан, хоригдлыг эрүүдэн шүүсэн зэрэг гомдлуудын мөрөөр дээрх шалгалтыг хийж эхэлжээ.