"Петрочайна дачин тамсаг" ХХК Монголд үйл ажиллагаа явуулаад 18 жил болж буй. БОАЖЯ-наас "Петрочайна дачин тамсаг" ХХК-д шалгалт хийжээ. Улмаар тус компанийнханд зөрчил арилгах нэг сарын хугацаа өгсөн байна. Учир нь Байгаль орчны улсын ерөнхий байцаагчийн өгсөн албан даалгаврыг тус компани удаа дараа тус компани биелүүлээгүй байна. Мөн Монгол Улсын Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан зөрчил арилгах шийдвэрийг ч биелүүлээгүй гэнэ.
Тиймээс "Петрочайна дачин тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар хоёр талын уулзалт хийв. Уулзалтад "Петро чайна дачин тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали, Гүйцэтгэх захирал Кан Дэчуан ,тус компанийн Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн У.Начин Монгол Хятад соёл, урлагийг дэмжих холбооны Тэргүүн Рэнцэн нарыг БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх, Салбарын хяналтын газрын байцаагч, мэргэжилтнүүд оролцлоо.