УИХ-аас 2019 онд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрыг 2020 онд 39 хүний орон тоотой байгуулсан. Агентлаг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны үүргийг давхар гүйцэтгэдэг.
Жижиг, дунд үйлдвэрийн газрын “Шилэн” болон “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа танилцууллаа.
Тус газар нь Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын 2023 оны ХЭГ/595 дугаар бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа газруудад ирүүлсэн чиглэлийн дагуу албан хаагчдыг хуулийн дагуу томилогдсон эсэхэд шалгалт хийж, энэ хугацаанд зөрчилгүй ажиллажээ.