Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ)-ын Хүний эрхий зөвлөл 2015 онд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын II илтгэлийг хэлэлцэж, НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зөвлөмжийг манай улсад өгсөн.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын зөвлөмжийн дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, 2023 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 231 дүгээр тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, 2023-2027 оны хооронд хэрэгжүүлэх юм.
Засгийн газрын 231 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бизнес ба хүний эрх төслөөс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Аймаг дундын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Хүний эрх яагаад бизнест хамааралтай байдаг, хүний эрхийг хүндэтгэх бизнесийн үүргийн тухай болон “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга зам, салбарын бодлого төлөвлөлттэй хэрхэн уялдуулж хэрэгжүүлэх талаар ойлголт, мэдээлэл өгсөн сургалт боллоо.