Долдугаар сарын 13. Өнөөдөр Билгийн тооллын 19. Үл тохирох барилдлагатай цагаагчин үхэр өдөр. Өглөө нар 06.07 минутанд мандан, орой 21.49 минутанд жаргана.
Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, мал арилжаалах, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөхөд, зүүн зүгт одох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана. Бугуй, шилбэ, ууц, нууцын оронд мэс бүү хүргэ.