ОХУ-ын Алс Дорнодын холбооны их сургууль болон “Бакулин моторс” группийнхний хийсэн хамтын ажиллагааны гэрээгээр “Матрёшка” нэртэй автобусыг ирэх намраас тус сургуулийн оюутны хотхоны үйлчилгээнд гаргах аж. Энэ нь жолоочгүй анхны автобус гэдгээрээ онцлог юм байна. Оросын бэлгэ тэмдэг болсон модон хүүхэлдэйгээр нэрлэсэн эл техникийг тусгай талбайд туршжээ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах дүрэм, журмыг Орост хараахан батлаагүй учраас тийнхүү хаалттай туршилт хийсэн гэнэ. Үүнээс өмнө тавдугаар сард Санкт-Петербург хотод зохион байгуулсан дэвшилт техникийн үзэсгэлэн, баярын жагсаалын үеэр жолоочгүй автобусыг олон нийтэд танилцуулсан юм байна.