Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2016 оны сонгуульд 12 нас, эвслээс нийтдээ 498 нэр дэвшигчдийг бүртгэснээ зарласан. Тэгвэл нэр дэвшигчид өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр батламжаа гардаж авсан. Энэ үеэр олны хараанд хамгийн их өртсөн зүйл бол цэнхэр, хөх өнгийн хувцсаар гоёсон явдал юм. Эмэгтэй нэр дэвшигчдийн дийлэнх нь тус өнгөөр гоёсон байсан ба энэ дунд зарим эрэгтэй нэр дэвшигч ч бас байсан юм.
Энэ талаар твиттер, сошиал ертөнцөд хэрхэн жиргэснийг сонирхуулъя.
Хиллари Клинтон Нараг дууриачихаж, цэнхэр хослолтой бн! pic.twitter.com/orIrVeHAIs
— BayanbulagHOUSE (@mongolbileg) June 7, 2016
Нэг ягаан, бусад нь цэнхэр. Мэдрэмжээ гэж. pic.twitter.com/M5LDyCsOGO
— Kh.Erdenebileg (@erdenebileg_kh) June 7, 2016
Аль ч шатандаа бид МАН-г улаан өнгөөр АН-г цэнхэрээр төлөөлүүлээд бдг. Үнэмлэхээ авсан дэвшигчид бүгд л #цэнхэр -тээд явчихлаа хувцас нь :-)
— Батмөнхийн ЭНХБАЯР (@EnkhbayarBA) June 7, 2016
Цэнхэр хайр цэнхэр дурлал тийм э энэ бидний цэнхэр сонгууль цэнхэр сонголт согуулиа өгөхдөө ингээд очино оо..