Ерөнхийлөгчөөр сонгогдсн Доналд Трамп Греландыг эзэмших нь АНУ-ын "туйлын хэрэгцээ" хэмээн мэдэгджээ.
"Дэлхий даяарх үндэсний аюулгүй байдлыл, эрх чөлөөний төлөө Греландыг эзэмшиж, хянах нь АНУ-ын "туйлын хэрэгцээ" юм хэмээн тэрбээр Truth Socalд бичжээ.
Дани дахь АНУ-ын шинэ Элчин сайдыг томилох шийдвэрээ улс төрч ийнхүү тайлбарлажээ.
Греланд нь Данийн колони байсан бөгөөд 2009 онд өөрийгөө удирлах дотоод ул төрд бие даасан сонгол хийх боломжтой автономит эрхтэй болсон юм.
2019 онд Ьрамп АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа Греландыг хугацаагүй эзэмших хүсэлтэйг байгаагаа илэрхийлж байсан бөгөөд үүний төлөө түүний засаг захиргаа Греландын эрх баригчдад жилд 600 сая ам.долларыг санал болгохоор зэхэж байсан талаар тухайн үед хэвлэлүүд бичиж байсан.
Үүнээс гадна Трамп мөн Панамын сувгийг АНУ-ын мэдэлд буцааж авна хэмээн сүрдүүлжээ.
Панамын эрх баригчид тус сувгийг ашиглуулсаныхаа төлөө "инээд хүрмээр" өндөр татвар ноогдуулж байгаад сэтгэл дундуур байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
Трампын хэлснээр, 1999онд тус сувгийн хянадлтыг шилжүүлсэн явдал нь АНУ бусад улс оронд өгсөн концесс биш, харин "хамтын ажиллагааны илэрхийлэл" гэдгийг цохон тэмдэглэжээ.
Хэрэв Панам улс тус сувгийг зохих ёсоор удирдахгүй бол АНУ-ын хяналтад буцааж өгөхийг шаардана хэмээн онцолжээ.