Хилс хэргээр 13 жил шоронд суусан Германы иргэн Манфред Гендицки хоригдсон хугацаандаа байр, хоолны зардал гэж 100 мянган евро улсад төлөх шаардлагатай болжээ. Энэ тухай Spiegel мэдээлэв.
Гендицки суллагдсаныхаа дараа нөхөн олговор олгохыг шаардсан ч эсэргээрээ прокурорын газраас дээрх хэмжээний нэхэмжлэх авсан байна.
Тус хуулийн байгууллагын мэдээлснээр шоронд байх хугацаандаа хоол хүнс, орон байрны зардалд 50,442 евро хэмнэсэн төдийгүй, нэг цагийн 2 еврогийн цалинтай ажил хийж 50,000 доллар олсон тул түүнийг прокурорын газар өртөй гэжээ.
Өдгөө 63 настай Манфред Гендицки 2009 онд нэгэн өндөр настай эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан байна. Тэрбээр эмэгтэйн гэрийн ажилд тусалдаг байжээ. Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноож. Хэрэг сэжигтнийг байхгүй хооронд гарсан тул талийгч эмэгтэй золгүй явдлын улмаас нас барсан гэж өмгөөлөл үзэж байсан ч Гендицкийг шоронгоос аварч чадаагүй байна.
Зөвхөн хэдэн жилийн дараа л компьютерийн хуулбар гүйцэтгэл дээр суурилсан шалгалтаар өмгөөлөгчдийн зөвийг баталгаажуулжээ. Хэрэг гарсан өрөөний хэмжигдэхүүн, талийгаачийн өндөр, жинийг тогтоосны дараа шинжээчид харгийг золгүй явдлын өндөр магадлалтайг тогтоожээ.
Шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан шүүх хурлыг 2023 оны 4-р сарын 26-ны өдөр эхлүүлэхээр шийдсэн бөгөөд зөвхөн өмгөөлөгч төдийгүй прокурорын байгууллага ч суллахыг шаардсан байна.
Гендицки суллагдсаныхаа дараа бие сэтгэлийн хохирол, зовлон зүдгүүрийнхээ нөхөн төлбөрийг шаардан 368,700 евро авсан аж.
Харин нэмэлт нөхөн олговорын нэхэмжлэл гаргаад 100 мянган еврогийн нөхөн төлбөрт өөрөө унажээ.