Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Э.Номундарь мөнгөн медаль зүүв

Сонирхогчдын боксын 22 хүртэлх насныхны болон залуучуудын Азийн АШТ-ийг Казахстаны Астана хотод зохион байгуулж буй. Тус тэмцээнд оролцож байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багаас 54 кг-ын жинд О.Энхсайхан аваргын төлөө эзэн орны тамирчинтай тулалдахаар шалгарсан. Тэгвэл эмэгтэйчүүдээс залуучуудын ангилалд50 кг-д“Радианс” клубийн тамирчин Э.Номундарь аваргын төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдаж ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 
11 цаг 0 мин

Г.СУМЪЯАСҮРЭН: Пауэрлифтинг намайг төсөөлж байснаас минь илүү өндөр түвшинд аваачсан

Монголын пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан, ОУХМ Г.Сумъяасүрэн хүчний спортоор хичээллээд хоёр жил болж буй. Хүсэл сонирхлоороо пауэрлифтингтэй нөхөрлөж, уйгагүй хичээж зүтгэснийхээ үр дүнд тэрбээр өдгөө тив, дэлхийн медальтан болжээ. Үеийнхнээсээ цойлон, богино хугацаанд амжилт гаргаж шилдгүүдийн эгнээнд жагсахад түүнд дасгалжуулагч багш нарынх нь бэлтгэл хийлгэдэг арга барил, ухаан, ямар ч үед найдвартай ар тал болж ирсэн гэрийнхнийх нь дэмжлэг, тусалж дэмждэг нутгийн зон олных нь итгэл багагүй нөлөөлжээ
Уржигдар 13 цаг 00 мин

Олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд “Парис-2024” олимпын эрх олгох хоёр дахь тэмцээн Япон Улсад өнөөдөр эхэлнэ. Гурав хоног үргэлжлэх эл тэмцээний В хэсэгт Монголын эрэгтэйчүүдийн баг Япон, Египет, Францын шигшээтэй өрсөлдөнө. Улсаа төлөөлж Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд нар тоглох юм. Энэ удаа зөвхөн түрүүлсэн багийнхан Францад хөл тавих эрх гардах аж
2024-05-03

Манай хоккейчид Азийн АШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа гардлаа

Манайхан эх орондоо өнгөрсөн жил зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан орны багтай ур чадвараа сорьсон. Тэднээс Узбекистаны багийнхан тивийн аваргаар тодорч, Туркменистаны тоглогчид мөнгөн медальтай буцаж байв. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчид Тайландын шигшээг нутгийнхаа мөсөн талбайд буулган авч хүрэл медаль хүртсэнээр Монголын хоккейн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.
2024-05-02

Б.ЗОЛЖАРГАЛ: Таеквондогоос сурсан бүхнээ зөвхөн дэвжээнд л харуулдаг

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн I курсийн оюутан, спортын мастер Б.Золжаргал спортын хоёр төрөлд ур чадвараа сорьдог. Хүүхэд байхаасаа таеквондогоор хичээллэж, гадаад, дотоодын тэмцээнээс нэг бус удаа медаль хүртсэн тэрбээр хар бүс, II дантай. Монголын оюутны спортын VI наадам өнгөрсөн сард болоход тэрбээр таеквондогийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Спортын гимнастикт хөл тавиад удаагүй ч олон улсын тэмцээнээс цөөнгүй шагналтай иржээ. Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард болсон тэмцээний (степ) төрөлд багийнхантайгаа алт, аэробикийнхэд мөнгөн медаль хүртсэн билээ.
2024-05-01

С.МӨНХ-ОРГИЛ: Бэлтгэл хийх цаг үнэ цэнтэй тул нэг секунд ч хоцрохгүйг хичээдэг

Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төвийн тамирчин, нийслэлийн лаборатори 93 дугаар сургуулийн 9г ангийн сурагч С.Мөнх-Оргил өвлийн усанд сэлэлтээр хичээллээд нэг жилийн болж буй. Тэрбээр Эстони улсын нийслэл Таллин хотод өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д 40 улсын 1500 гаруй тамирчинтай өрсөлдөж, өсвөр үеийнхний ангилалд мэлхий болон өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд тус бүр мөнгөн медаль хүртсэн юм
2024-04-30

Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Саудын Арабт болсон туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа зургаан тулаан өрнүүлэн Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Ираны тамирчныг илүүрхэж, чансаагаараа эхний хоёрт эрэмбэлэгдэв. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг 15:14-өөр хожин, шөвгийн наймд “Дэлхийн цом”-ын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм
2024-04-30

“Дэрэн” клубийнхэн аваргаллаа

Монголын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард хөвгүүдийн 14 хүртэлх насныхны лигийн АШТ-ийг эхлүүлсэн билээ. Футзалын ордонд гурван сар үргэлжилсэн эл тоглолтод УАШТ-д оролцсон багуудаас шилдэг найм нь өрсөлдөж шилдгээ тодруулав. Нийт 56 тоглолт өрнөснөөс Б.Орхон дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн тус бүр нэг хожигдол, тэнцээ, 12 ялалт байгуулж аварга боллоо. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн мөнгө, Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим”-ийнхэн хүрэл медаль хүртсэн
2024-04-29

Б.Алтангадас олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь

Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ
2024-04-29

Дээд лигийн тоглолтын бөмбөгийг шинэчилжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Келме” брэндийн хамтын ажиллагааны хүрээнд дээд лигийн 19 дүгээр тойргоос эхлэн “Vortex 20S” загварын, олон улсын стандарт хангасан бөмбөгөөр тоглохоор боллоо. Эл бөмбөг нь “Vortex” загварын шинэчлэгдсэн хувилбар гэдгээрээ онцлогтой аж. 32 хээнээс бүрдсэн тул тоглолтын явцад эргэлтийг холоос илүү тод харуулдаг. Мөн цаг агаарын ямар ч нөхцөлд хэлбэр, хий, жингийн тэнцвэрээ хадгалдаг юм байна. Хөл бөмбөгийн мэргэжилтнүүд дээрх бөмбөгийг чанарын шаардлага хангасан, мэргэжлийн томоохон тоглолт болон тамирчид өндөр түвшний бэлтгэл хийхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ.
2024-04-26

Б.Отгон-Өлзий тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэв

Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд “Хан Монгол” холбооны тамирчин Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д турк бай харвааны төрөлд аваргаар тодорч байв. Морьт харваа нь улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Монголд төдийгүй дэлхийд танигдсан, эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтдаг. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртний уламжлалт зан үйл гэдгийг манай тамирчид олон улсын тэмцээнүүдэд ур чадвараараа харуулсаар байна.
2024-04-26

Монголын хоёр баг  “FIBA 3x3 Ulaanbaatar world tour”-т оролцох нь

Монголд болсон “FIBA 3x3 Ulaanbaatar super guest 2024” тэмцээнд ур чадвараа сорьсон багуудаас аваргын төлөө “Sansar”, “Zavkhan sainscore”-ынхон тоглосон. Онооны хол зөрүүгүй өрнөсөн ширүүхэн өрсөлдөөн “Zavkhan sainscore” багийнхны хожлоор өндөрлөлөө. Түрүүлсэн багийнхан 10, аман хүзүүдсэн нь таван мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна
2024-04-25

Аль нь алтан цом гардах бол

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний алтан цомын төлөөх шигшээ найман багийн дөрөв дэх барилдаан Ховд, Баян-Өлгий аймгийн хооронд өрнөв. Улсын харцага Г.Алтангэрэлийн удирдлагад бэлтгэл базаасан Ховд аймгийнхан өрсөлдөгчөө 19:6-гаар илт давуу ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тус багийнхнаас улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар тус бүр тав, улсын заан Б.Пүрэвсайхан дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, аймгийн арслан У.Батцоож хоёр давжээ
2024-04-25

Д.Цолмон Тайландаас хүрэл медальтай ирнэ

Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон шийдвэрлэх тулаанд Хонконгийн тамирчныг 13:10-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Түүний амжилт Монголын пара туялзуур сэлмийн спорт түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн тивийн анхны медаль юм. Эл спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпийн наадамд улсаа төлөөлөн оролцож байв.
2024-04-25

Д.Батсүрэн их мастеруудыг хожиж түрүүлэв

Тэгвэл дөрөвдүгээр өрөгт Сербийн их мастер Лука Будисавлевичийг (2483), тавд Энэтхэгийн их мастер, одоо АНУ-ын өмнөөс тэмцээнд оролцдог Акшат Чандраг (2489), зургаад Нидерландын их мастер Лукас ван Форестыг (2512), долоод АНУ-ын их мастер Жозайя Стирманыг (2462), наймд Унгарын их мастер Гергели Канторыг (2527), есөд Туркийн тамирчин, дэлхийн хамгийн залуу их мастер Энди Вудвордыг (2515) хөлөг дээр буулган авчээ. Тус тэмцээний 2023 оны эхний улиралд манай шатарчин дэд байр эзэлж байв.
2024-04-25

Спортын 10 төрөлд аваргуудаа тодрууллаа

Монголын оюутны спортын VI наадам өнөөдөр өндөрлөнө. Энэ удаа 34 их, дээд сургуулийн 2400 гаруй тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тус наадмын хагас шигшээ тэмцээн сагсан бөмбөгөөр эхэлж, волейболоор үргэлжлэн, спортын бусад төрөлд аварга баг, тамирчныг тодруулжээ. Волейболын төрөлд эрэгтэйчүүдийн багаас М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийнхан хүчтэй өрсөлдөгч болох МУИС-ийнхнаас илүүрхэж, тэргүүлсэн
2024-04-25

Монголын жүдочид тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэв

Хонконгод болсон жүдо бөхийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийнхан оролцож, хоёр, гурав дахьөдрийн барилдаанаас медальхүртэн, амжилттай өндөрлүүлж байна. Эмэгтэйчүүдээс 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Азийн аварга, ОУХМ Б.Ганхайчалтан медалийн төлөө Японы тамирчин Ямагүчи Кираритай, хүнд жин болох +78 кг-д зодоглосон А.Адъяасүрэн БНСУ-ын И Хён Житой хүчсорьж, мөнгөн медальзүүв
2024-04-24

“Хан жигүүртэн” клубийнхэн алтан цомын эзэн боллоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан залуучуудын лигийн АШТ өндөрлөлөө. Тус тэмцээнд 19 хүртэлх насныхны таван клубийн 90 тоглогч ур чадвараараа өрсөлдөж, аварга багийг тодруулав. Ана мана тоглосон олон өрсөлдөгчөөс энэ удаа Л.Банзрагч дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан “Хан жигүүртэн” клубийнхэн 21 оноогоор түрүүлж, алтан цомын эзэн болов
2024-04-24

Г.ЭНХЖИН: Дугуйчид уралдааны замд хурд, тэсрэлт, овсгоо самбаа гээд бүх зүйлээ гаргадаг

Дугуйн спортын эмэгтэй тамирчдаас Г.Энхжин богино хугацаанд амжилт гаргасан. Тэрбээр Монголд дугуйн шилдэг тамирчдыг төрүүлсэн алдарт дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь юм. Түүнийг ур чадвараа ахиулж, гадаад, дотоодын тэмцээнд хурд сорьдог болоход багшийнх нь хичээл зүтгэл их нөлөөлжээ. УАШТ, олон өдрийн уралдаанд нэг бус удаа түрүүлж, улсын аваргаар шалгарсан түүнд Азийн АШТ, Азийн тоглолтын уралдаанд хурд сорьсон чамгүй туршлага бий.
2024-04-23

Монголын хоккейчид С дивизионд өрсөлдөх нь

Кувейт улсад зохион байгуулсан шайбтай хоккейн Сбуюу IV дивизионы ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийнхан оролцож, мөсөн талбайд ур чадвараа харуулав. Тус тэмцээнд манайхан эхний тоглолтод Индонезийн шигшээг 9:3-оор хожсон. Дараагийнхад нь Кувейтийн багийг 5:2, Малайзын тоглогчдыг 14:2-оор ялснаар дэлхийн аваргаар тодорсон юм. Тэд ДАШТ-д цөөнгүй оролцсон ч энэ удаа тэргүүн байрт шалгарч, ирэх жил С дивизионд өрсөлдөхөөр болсон нь хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан бах дам амжилт байв. Монголын хоккейчид өмнө нь бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн түүхтэй.
2024-04-22