Монголын муайтайн холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг энэ сарын 24-25-нд зохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс 54 кг-ын жинд Б.Батхүлэг (“Гаруда мишээл”), 57 кг-д Ц.Амарсанаа (Хэнтий аймаг), 60 кг-д Б.Амгаланбаяр (“Гаруда” академи), 63.5 кг-д Г.Батболд (“Эхлэл” клуб) алтан медаль хүртжээ. Мөн 67 кг-д Т.Өлзийбат (“Мазаалай мма”), 71 кг-д Н.Алтанбаяр (“Гаруда” академи), 75 кг-д О.Ганзориг (“Ширэн бээлий”), 81 кг-д Ө.Эрдэнэхүү (“Кинг панда” клуб) түрүүлж, улсын аварга боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуунаа (“Гаруда” академи), 51 кг-д Ч.Ариун-Энх (“Гаруда”), 54 кг-д Г.Анударь (“One team”), 57 кг-д Э.Ариунзаяа (“Гаруда”), 60 кг-д Б.Санчир (“Гаруда”), 63.5 кг-д Т.Жулдыз (“One team”) нар өрсөлдөгчдөө ялж, алтан медаль хүртжээ.
Энэ удаа улсын аваргаар тодорсон эрэгтэй тамирчдаас “Гаруда” академийн Н.Алтанбаяр, эмэгтэйчүүдээс “One team” клубийн Т.Жулдыз нар онцлох тамирчнаар шалгарч, Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох эрх авчээ. Тэдний тэмцээнд оролцох замын зардлыг Монголын муайтайн холбооноос хариуцах аж.
Багийн дүнгээр “Garuda BJJ & MMA” клубийнхэн найман алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, “Виктори”-гийн тулаанчид гурван алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медальтай II, “Галт” дэвжээнийхэн тус бүр таван мөнгө, хүрэл медальтай III байрт шалгарсан байна.