Дэлхийн алдартай “Voice” нэвтрүүлгийг Нидерландын продюсер Жонде Мол 2010 онд санаачлан анх олны хүртээл болгожээ. Түүнээс хойш олон орон албан ёсоор эрх аван, өөрийн улсад зохион байгуулсан. Үүний дунд Монгол Улс багтсан юм. Тодруулбал, “Монгол HD” телевиз 2018 оноос “Voice of Mongolia”-г олонд хүргэсэн билээ.
Тус телевиз энэ удаад“Voice kids” шоу нэвтрүүлэг хийж, үзэгчид хүргэхэд бэлэн болжээ. Үүнд 8-14 насны хүүхдүүд оролцож, сонсох, халз тулаан, хагас шигшээ, финал гэсэн шатны шалгаруулалтад авьяасаа үзүүлэх нь. Тэдний эхний шатны шалгаруулалт ирэх ням гарагт 19.30 цагт үзэгчдэд хүрнэ. Шоуны шүүгчээр дуучин Д.Уламбаяр, Н.Наранбаатар, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал ажиллахаар болжээ. Нэвтрүүлгийг Э.Ууганбаяр, Б.Сансармаа нар хөтөлнө.
Бэлтгэсэн Б.Энхзаяа