Францын алдарт зохиолч Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романыг Монголд хамгийн түгээмэл хэвлэсэн. Тэр хэрээрээ Монголын уншигчид энэ зохиолыг мэддэг, дүрүүдэд нь илүү хайртай. Мөн киног нь шимтэн үздэг. Тэгвэл “Про” театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” романыг тайзны бүтээл болгохоор ханцуй шамлажээ. Зүгээр ч нэг тайзны бүтээл биш бүр физикл драмын жүжиг болгохоор хүчээ шавхан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, А.Дюмагийн жил нэрт романаас сэдэвлэсэн жижиг 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох нь ээ. Мөн зохиолоосоо, киноноосоо тэс өөр Шадар гурван цэрэг “мэндлэх нь”.
Тус жүжгийг Улсын хүүхэлдэйн театр, Сити их сургууль дэмжин хамтран ажиллаж буй. “Шадар гурван цэрэг” роман нь Александр Дюмагийн бичсэн түүхэн сонгодог роман бөгөөд олон хэл дээр орчуулагдсан. Уг романаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний болон олон ангит уран сайхны кино, тайзны жүжиг дэлхийн өнцөг булан бүрт туурвиж, үзэгчдийн танил, хайртай бүтээл болгосоор байгаа билээ.
Жүжгийн уран бүтээлчид:
Ерөнхий найруулагч: СТА О.Итгэл
Ерөнхий продюсер: СТА З.Нямзул
Ерөнхий зураач:Б.Золбоот
Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир
Туслах найруулагч: Г.Хонгорзул
Хувцасны зураач: Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан М.Баярмаа
Дүрүүдэд:
Д’Артаньян- О. Самданпүрэв
Атос- С. Баянмөнх
Портос – СТА З. Булган
Арамис - Б. Анхбаатар
Де Тревил - Д. Эрдэнэзаяа
Де Ришилье - М. Төгөлдөр
Миледи - Б. Ариунхишиг
Бекингем гүн – СТА Б. Билгүүн
Анна хатан - Б. Даваасүрэн
Констанция Бонасье – СТА Т. Энэрэл
Рошфорт - Б. Батзолбоо