Өнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Ийм өдөртэй болох санаачилгыг Ардчиллын боловсролын төвийнхөн 2005 онд анх гаргаж, нөлөөллийн ажлыг тогтмол явуулж иржээ. Тэдгээр ажил нь үр дүнд хүрснээр 2008 онд Засгийн газрын шийдвэрээр эл өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэхээр болжээ. Түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагууд 16 дахь жилдээ эл өдрийг тэмдэглэх гэж байна. Үүний хүрээнд өчигдөр “Нээлттэй засгийн түншлэл” дугуй ширээний уулзалт болсон. Тэгвэл өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд цахим хэлэлцүүлэг зохион байгуулах нь. Түүнчлэн “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас “Иргэний орон зайн хамгаалагчид” үзэсгэлэнг “Улаан гэр” галерейд нээхээр төлөвлөжээ.