“Про” театрийнхан ээлжит уран бүтээлээрээ А.Дюма “Шадар гурван цэрэг” романыг барьж авч, тайзны уран бүтээл болгохоор ажиллаж байна. Онцлог нь “Монголд анх удаа физикл драмын жүжиг хэлбэрээр тавигдана” гэдгийг Про театрын найруулагч О.Итгэл хэллээ. Физикл драм нь үйл явдал, утга санааг түлхүү биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг. Жүжгийг Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран гаргаж буй. Жүжиг Улаанбаатарт тавигдах гэж буй энэ үед Францын алдарт зохиолч Александр Дюмагийн мэндэлсний 222 жилийн ой тохиож байгаа аж.
“Про” театр байгуулагдсан нэг жилийн хугацаанд олон гадаад, дотоодын зохиолыг тайзнаа амилуулсан байдаг. Тэр дундаа “Инээмтгий хүн” жүжигт үзэгчдэд сайн үнэлгээ өгсөн бөгөөд тэдний хүсэлтээр хүсэлтээр удаа дараа тайзнаа тавигдсан билээ. Мөн хүүхдийн “Цөмөөхэй”, “Мартагдсан төрсөн өдөр”, “Эрхий мэргэн” зэрэг жүжгийг олон нийтэд толилуулсан байна.
Бэлтгэсэн: Н.Халиунаа