ҮСХ-ны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээс харахад хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц 2023 оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд ӨОМҮ-ээс 7.9 хувь, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна. Улаанбаатар хотын жилийн инфляц 8.6 хувьд хүрчээ. Харин Хэнтий аймагт 5.1 хувиар өссөн нь хамгийн бага, Өвөрхангай аймагт 8.5 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Инфляцын түвшин 2022 оны арванхоёрдугаар сард 13.2 хувьтай байсан бол 2023 оны мөн сард сард 7.9 хувь болж, өсөлтийн хурдац ӨОМҮ-ээс 5.3 нэгж хувиар буурчээ. Инфляцын түвшин 7.9 хувь гарсны 3.3 (42.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 0.8 нэгж хувь буюу 9.7 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс, 0.6 нэгж хувь буюу 6.9 хувь нь эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс, 0.7 нэгж хувь буюу 9.4 хувь нь боловсролын бүлгийн үнийн өсөлтөөс тус тус шалтгаалсан байна.
Инфляц өсөхөд ГОЛЛОН НӨЛӨӨЛСӨН 10 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ үнийн өсөлтийг харуулж байна. Уг 10 бүтээгдэхүүн нь нийт инфляцын 33.1 хувийг эзэлж байна. Тус 10 бараа, үйлчилгээний үнэ нь ӨОМҮ-ээс 14-35 хувийн өсөлттэй гарсан байна. Үүнд:
- ·Талх, гурил, будааны үнэ жилийн 14.7 хувиар,
- ·Бусад бараа, үйлчилгээ 17.3 хувиар өссөн дүнтэй байна.