Орон сууцны үнийн индекс 2023 оны эцэст 1.21 нэгж болж, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад өмнөх сараас 0.3 хувиар буюу харьцангуй бага хувиар нэмэгдсэн байна.Өнгөрөгч арванхоёрдугаар сард шинэ орон сууцны үнийн өсөлт саарч, жилийн 9.9 хувьтай байсан бол хуучин орон сууцны үнийн өсөлт долоон хувьтай гарчээ.
Улаанбаатар хотын хувьд Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямдаар борлуулагдаж байна. Тухайлбал: Арванхоёрдугаар сард шинэ орон сууцны дундаж үнэ 4.02 сая төгрөг байснаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.68 сая төгрөгт хүрчээ.
Нийслэлийн хэмжээнд хуучин орон сууцны дундаж үнэ м.кв нь 3.59 сая төгрөг байгаагаас Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 2.59 сая төгрөгийн ханштай байна.