Монгол хүн нэг өдөрт дунджаар 13.6 ам.долларын бүтээмжтэй ажилладаг аж. Харин Люксембург 136.4, АНУ 70.6, Герман 58.3, БНСУ 41.6, Япон 39.6 ам.долларын бүтээмжийг өдөрт бий болгож байна. Тус үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 190 улсаас 107 дугаарт эрэмблэгджээ. Үүнийг дагаад Монгол хүний дундаж орлогын үзүүлэлт доогуур буюу 146 улсаас 85 дугаарт жагсжээ. Өндөр хөгжилтэй Люксембург, АНУ, Ирланд зэрэг улсын иргэдийн ажлын бүтээмж манай улсын үзүүлэлтээс 10 дахин өндөр бөгөөд үр дүнд нь дундаж орлого ч харьцангуй их байна.
Хөдөлмөрийн бүтээмж нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлтийг илэрхийлэх чухал үзүүлэлтүүдийн нэг. Бүтээмж дээшилбэл хүн амын амьжиргааны түвшин сайжирч, инфляцын түвшин буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
Эх сурвалж: CNBC