Дэлхийн инновацийн индексээр 2023 онд Монгол Улс 132 орноос 68 дугаар байрт эрэмбэлэгджээ. Дээрх үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулахад 3 түвшнээр буурсан байна. Харин “Инновацийн индекс 2023” судалгааг Швейцар Улс тэргүүлжээ. Судалгаанд хамруулсан дэлхийн 132 орноос (80 шалгуур үзүүлэлт) Швейцар, Швед, АНУ, Их Британи, Сингапур, Финланд, Нидерланд, ХБНГУ, Дани, Өмнөд Солонгос зэрэг улсууд эхний аравт орсон бөгөөд инновацийн үзүүлэлтээр 2011 оноос хойш эдгээр улс орнууд тасралтгүй манлайлж байна. Түүнчлэн БНХАУ 12-т, ОХУ 51-д тус тус эрэмбэлэгджээ.
Улс орнуудын инновацийн үзүүлэлтийг бүс нутгаар авч үзвэл Европ тивийг Швейцар, Швед, Их Британи тэргүүлсэн бол далайн орнуудыг Сингапур, Өмнөд Солонгос, БНХАУ, Төв болон Баруун өмнөд Азийг Энэтхэг, Иран, Казахстан тус тус тэргүүлсэн байна.