PUBGM тоглоомын ДАШТ-нд Монголын IHC баг "Pubg mobile" төрлөөр дэлхийн аварга болж, 400 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 1 370 400 000 төгрөгийн шагналын эзэд болсон. Тэгвэл тус үнийн дүнгээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.2-д заасны дагуу 5 хувийн татвар авна гэх хариултыг Татварын ерөнхий газраас өглөө. Тодруулбал, 1.4 орчим тэрбум төгрөгийн таван хувь болох 68.5 сая төгрөгийг татварт төлөх нь ээ. Ингэхдээ 2024 оны хоёрдугаар сарын 15-наас өмнө Татварын ерөнхий газарт тайлангаа өгч, тус тайланд дурдагдах дүн буюу 1.4 тэрбум төгрөгөөс татвар тооцогдоно гэсэн үг.
Монгол Улсын STE баг 200 мянган ам.доллар буюу 685 200 000 төгрөгийн шагналын эзэн болсон. Тус мөнгөн дүнгээс 5 хувийн татвар буюу 34.2 орчим төгрөгийн татвар авах юм байна.