Бээжин хотноо арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болсон Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн хойд Азийн VII форумд Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал П.Баасанхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Төлөөлөгчид Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн өнөөгийн байдал, 2023 онд тайлагнасан тогтвортой хөгжлийн сайн дурын 2 дахь удаагийн илтгэлийн талаар танилцууллаа. Мөн Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилго ба Иргэний нийгмийн байгууллагын сүлжээний Ерөнхий зохицуулагч Г.Уранцоож “Тогтвортой хөгжлийн зорилгын биелэлтийг иргэний нийгмийн зүгээс үнэлсэн байдал”-ын талаар танилцуулж, илтгэл хэлэлцүүллээ.