Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Сангийн сайд, Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан Д.Содном гуайн 90 насны ойд зориулсан "Монгол улсын оршил, хөгжлийн тулгуур үзэл баримтлалын төсөл" сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном нь Монгол улсын оршил, хөгжлийн тулгуур үзэл баримтлалын төслийг Монгол улсын засаглалыг сайжруулах, эдийн засгийг хүчирхэгжүүлж, гаднын нөлөөллийг бууруулах, сахилга дэг журмыг сайжруулахад төр болон ард түмний анхаарлыг хандуулж, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор боловсруулжээ.
Төсөлд Ард түмэнд засаглах эрхийг эдлүүлэх, Өндөр үр ашигтай боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, Сахилга хариуцлага, дэг журмыг эрхэмлэх, Гадаад харилцаанд сайн хөршийн бодлого хэрэгжүүлэх саналыг тус тус тусгажээ.