Өнөөдөр -4 градус хүйтэн байна
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшиж, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2024-03-27
Чингэлтэй дүүргийн зарим хорооны хилийн цэсэд өөрчлөлт оруулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өчигдөр болж, шинээр байгуулсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгахаар болжээ. Үүний хүрээнд 467 өрхийн 2016 иргэний оршин суух болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаягийн зөрчлийг арилгах гэнэ
2024-03-26
Хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэр нээлээ
“Электрокем Монгол” компани хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэрээ өнөөдөр нээнэ. Хуучин аккумлятор, батерейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тэгвэл “Электрокем Монгол” компанийнхан үйлдвэр нээснээр жилд 7000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах юм. Мөн ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөөд буй гэнэ.
2024-03-26
Малыг зэрлэг амьтдаас хамгаалах “Банхар” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд “Банхар” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ нь махан идэшт зэрлэг амьтдад мал сүргээ ихээр “алддаг” хөдөөний өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой санаачилга аж.
2024-03-26
Хачигт халдвараас сэргийлээрэй
Хачигт халдварын байгалийн голомт ирэх сараас идэвхжиж эхлэхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс анхаарууллаа. Уг өвчний байгалийн голомт нь 4-10 дугаар сард идэвхтэй байдаг бөгөөд дээрх хугацаанд ойд аялж зугаалах иргэд сэрэмжтэй байх, ялангуяа хачигт хазуулсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах нь зүйтэй аж
2024-03-26
Б.Тулга: Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлнэ
Боомтын сэргэлт үндэсний анхдугаар форумыг Монгол Улсын Засгийн газар, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа, Гадаад Харилцааны Яам, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, МҮХАҮТанхим хамтран Улаанбаатар хотноо 2024 оны гуравдугаар сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024-03-26
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Эрдэнэмөнхөд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлээд байна.
2024-03-26
12 дугаар сургуулийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулна
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. Гэсэн ч төсөв хангалтгүйн улмаас барих хугацаа нь хойшилсоор 2022 онд эхлүүлсэн байна
2024-03-26
Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
2024-03-26
Эрт илрүүлэгт иргэд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Удахгүй хоёр жилийнхээ ойтой золгох уг арга хэмжээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодрууллаа
2024-03-26