“Электрокем Монгол” компани хар тугалган батарейг дахин боловсруулах үйлдвэрээ өнөөдөр нээнэ. Хуучин аккумлятор, батерейн хаягдал зэргээс шалтгаалж байгаль орчин, хөрс маш их бохирддог. Тэгвэл “Электрокем Монгол” компанийнхан үйлдвэр нээснээр жилд 7000 тонн хар тугалган батарейг хоргүй технологиор дахин боловсруулах юм. Мөн ийм төрлийн батарейг дотооддоо үйлдвэрлэхээр төлөвлөөд буй гэнэ.
Тус компани нь 2017 оноос эхлэн хар тугалгат хүхрийн хүчлийн батарейг дахин сэргээх технологи эзэмшигч АНУ-ын “Battery services international” компанийн лицензийг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Тэд энэхүү дахин сэргээх аргыг 2019 оноос ашиглах болсон гэнэ. Ингээд тээврийн хэрэгслийн болон харилцаа холбооны компаниудад батарейг сэргээх үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. Мөн “Мобиком” корпорацын захиалгаар ашиглалтаас гарсан батарейг дахин сэргээж байв.
Бэлтгэсэн А.Үүл