Нийслэл Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг мэдэгдэнэ үү.
Тухайлбал иргэдээс урьдчилсан захиалга авч, гэрээнд заасан хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүй байх, захиалагч нараа оруулах болоход анхны үнээ өсгөж, худалдан авагчтай байгуулсан гэрээгээ зөрчиж буй асуудлуудыг тодорхой баримттай судалж, дүгнэлт гаргах зорилгын хүрээнд бодит мэдээлэл цуглуулахаар энэхүү асуулгыг явуулж байна.
Орон сууцны урьдчилсан захиалга, барилга угсралтын ажлын явцтай холбоотой хохирсон иргэд гомдол мэдээллээ үнэн зөв бөглөж илгээхийг хүсье.
Та ЭНД дарж мэдээллээ ирүүлнэ үү.