Монгол оронд болсон газар хөдлөлийн мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж, олон нийтэд хүргэх үүргийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарынхан хүлээдэг. Тэд газар хөдлөлтийн станцуудаараа дамжуулан Монгол оронд болсон бүхий л чичирхийллийн мэдээллийг цуглуулан, хянадаг аж. Иргэд “Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх боломжтой юу. Хүчийг нь найдвартай хэмжих багаж бий юү” зэрэг асуултыг албаныханд тавих нь бий. Газар хөдлөлтийг хэдэн сар, хоногийн өмнө урьдчилан мэдэх боломжгүй. Гэсэн ч гамшиг тохиосон үед иргэдэд өөрсдийгөө аврах, цугларах цэгт хүрэх багахан хэмжээний хугацаа олгохын тулд газар хөдлөлийн станцуудыг ажиллуулдаг юм байна. Тэдгээр станцын үйл ажиллагааг сурвалжиллаа.
СТАНЦУУДЫН ХООРОНДЫН ЗАЙ 150-200 КМ
Газар хөдлөлтийг мэдрэх багаж буюу станц манай улсын хэмжээнд 100 гаруй байдаг аж. Тэдгээрийн тархалтын зураглалыг харвал Улаанбаатар хотын эргэн тойронд болон баруун, өмнөд бүсийн аймгуудад голчлон байршуулжээ. Ийнхүү байршуулсан нь газар хөдлөлтийн голомт буюу эрсдэл өндөртэй газруудыг сонгосонтой холбоотой гэнэ. Нийслэлд гэхэд л мэргэжилтнүүд зургаан хагарал байгааг тогтоож, долоо дахийг нь илрүүлэн, өдгөө судалж буй юм. Газар хөдлөлтийн станцуудын хоорондын зай дунджаар 150-200 км аж. Хоорондын зай нь хол, бас хүний нөөц дутагдалтайгаас дээрх хүрээлэнгийн хэн зарим станцыг 2-3 жилд нэг удаа шалгах нь ч бий. Харин гадаадын улс орнуудад станц хоорондын зай 15-20 км байдаг гэнэ. Гэтэл манай д үү нээс 10 дахин хол зайтай бай гаа нь санхүүжилттэй шууд холбоотой юм билээ. Учир нь, газар хөдлөлийг мэдрэх багаж хамгийн хямддаа л 10 500 ам.доллар төгрөгийн үнэтэй аж. Түүнчлэн нэг станцыг суурилуулахад 100 орчим сая хэрэгтэй. Хэрвээ мэргэжилтнүүдэд ийм хэмжээний мөнгө олдоод, газар хөдлөлийн станцын тоог нэмэгдүүлбэл чичирхийллийн тархалтыг нарийвчлан судлахад дөхөм болох нь. 100 гаруй станцынхаа үйл ажиллагааг Газар хөдлөл судлалын салбарынхан байнга хяна даг. Өөрөөр хэлбэл, эдгээрийн үйл ажиллагааны мэдээлэл Одон орон, геофизикийн хүрээлэн дэх томоохон дэлгэцэд байнга харагдана. Уг мэдээллийн сам барт Монгол оронд болсон газар хөдлөлтийн статистикийг ч харуулдаг юм. 2015 оноос хойш манай улсад газар 537 407 удаа хөдөлснийг станцын тусламжтайгаар тогтоосон байна. Нэг жилийн дотор газар 78 570 удаа хөдөлжээ. Сүүлийн 30 хоногт 8231 бүртгэгджээ. Энэ талаарх мэдээллийг eq.iag.mn цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэдэг юм билээ. “Иргэд албан ёсны эх сурвалжаас үнэн зөв мэдээлэл аваасай” гэж мэргэжилтнүүд онцолсон. Олон нийтэд бодит мэдээллийг шуурхай хүргэхийн тулд Мэдээлэл боловсруулалтын хэлтсийн хэн жижүүрлэн, станцаас ирсэн дохиог 24 цагийн турш хянадаг аж. Бас станц хэвийн ажиллаж байгаа тохиолдолд дэлгэцэд ногоон өнгөтэй харагддаг. Харин эвдэрсэн бол улаан өнгөтэй. Биднийг очиход самбарт дөрвөн улаан зураас харагдав. Эдгээрээс хоёр станцыг нь туршилт хийхээр унтраасан гэв. Ойр орчимд нь байрлах интернэтийн кабелийн ажиллагаа доголдсоноос нэг станц нь “улайжээ”. Харин дөрөв дэх улаан гэрлийн “эзэн” буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт суурилуулсан станцын үйл ажиллагаа яагаад доголдсон нь тодорхойгүй. Тиймээс шалтгааныг нь тогтоохоор тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, инженер А.Нармандах, жолооч Х.Цагаансүх нарын хамт газар дээр нь очихоор боллоо. Газар хөдлөлтийн станц дэлхийн нөгөө талд болж буй чичирхийллийг ч мэдрэх чадалтай. Тийм ч учраас өндөр үнэ өртөгтэй. Гэтэл зарим хүн төхөөрөмжүүдийг нь хулгайлах, эвдэж сүйтгэх зэргээр үйл ажиллагааг нь саатуулах тохиолдол бишгүй гардаг гэнэ. Мөн амьтад кабелийн утсыг нь тасдаж хохирол учруулдаг байна. Уг нь тус салбарынхан станцууддаа жил бүр урсгал засвар хийхийг зорьдог аж. Ингэхдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулдаг. Газар хөдлөлийн станцуудаас цөөхөн нь л 10-20 жил ажилласан. Эдгээр нь хүчин чадал сайтай, ажиллагаа нь хэвийн тул солих шаардлагагүй гэж үзжээ. Инженерийн багийнхан ажлын байрандаа суухаас илүүтэй орон нутгаар явах нь элбэг аж. Тухайлбал, станцын хэвийн үйл ажиллагааг хангах, судалгааны, туршилт хийх гэхчилэн тэдний ажил хөвөрнө. Зарим үед 3-4 сараар хөдөө ажиллах нь ч бий гэнэ. Инженерийн багийнхнаас хоёр нь 330 сумд хэдийн очиж үзжээ. Бусад нь ч энэхүү “амжилт”-ыг гүйцэх тун дөхөж байгаа аж. Газар хөдлөлтийн ганц станц суурилуулахад олон судалгаа хийх шаардлагатай. Наад зах нь хүн, амьтны хөлөөс зайдуухан газар сонгохоо с эхэлнэ. Станц гэхээр иргэд дулааны цахилгаан станцууд шиг томоохон байгууламж мэт төсөөлж магадгүй юм. Тэгвэл газар хөдлөлтийн станцууд нь нарны дэлгэц тогтоосон шон, түүний ойролцоо байрлах төмөр хайрцаг төдий харагдана. Гэвч эдгээр нь харагдаж байгаа шигээ энгийн зүйл биш. Өмнө хэлсэнчлэн маш нарийн мэдээллийг боловсруулах хүчин чадалтай. Тиймээс ойролцоох айлуудтай хөдөлмөрийн гэрээ бай гуулж, харуулаар ажиллуулдаг. Харуулууд станцыг хоёр өдөрт нэг удаа эргэж тойрох үүрэгтэй. Мөн ойролцоох цасыг зайлуулж, дотогш ус орохоос сэргийлэх ёстой. Түүнчлэн станцын хажууд амьтад үүрээ зассан , эсэх, төхөөрөмжүүд бүрэн байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бидний зорьж очсон Мөнгөнморьт сум дахь станцын харуул саяхнаас л ажиллаж эхэлжээ. Тиймээс инженер А.Нармандах багажуудынхаа тухай болон аюулгүй байдлыг хангахад анхаарах зүйлсийн талаар тайлбарлаж өгөв.
ХУДАГ ШИГ Л ҮЗЭГДЭНЭ
Нүдэнд ил харагдаж буй нарны дэлгэцтэй шонд аянга зайлуулагч, байршил тогтоогч GPS ч бий. Байршил тогтоогч нь үндсэн хоёр үүрэгтэй бөгөөд газар хөдлөлтийн цаг, байршлыг өндөр нарийвчлалтай мэдээлдэг ач холбогдолтой. Мөн интернэт сүлжээнд холбох антен ч бий. Үүний урд хэсэгт хадан дунд төмөр, дөрвөлжин сав харагдана. Жолооч Х.Цагаансүх “Манай А.Нарман дах хадан д их дуртай . Хад харахаараа л баярладаг юм” хэмээн тохуурхав. Станцыг аль болох хад, чулуу ихтэй газар суурилуулдаг юм билээ. Энэ нь газар хөдлөлтийг мэдрэх багаж сайн ажиллахад ихээхэн тустай аж. Төмөр савны тагийг онгойлговол 2-3 метрийн гүн худаг шиг л үзэгдэнэ. Ус, чийг, шороо тоос зэргээс төхөөрөмжүүдээ хамгаалахын тулд гар ажиллагаатай худаг шиг цементээр доторложээ. Түүнийх нь дотор газар хөдлөлт бүртгэх багажийг 100 литрийн хуванцар хөх саван д хийсэн бай в. Энэ “худаг”-т хөдөөний айл хэрэглэдэг олон зүйл байгаагийн нэг нь аккумлятор. Өмнө нь дурдсанчлан газар хөдлөлтийн станцаас хулгай хийх тохиолдол цөөнгүй гардаг нь айлууд хэрэглэх олон зүйл тэнд байдагтай холбоотой бололтой. Гэхдээ станц 12 вольтоор ажилладаг тул эд зүйлийг нь хулгайлахаар оролдвол цахилгаанд цохиулж, гэмтэж бэртэх эрсдэлтэй юм байна . Инженер А.Нармандах станцыг гурван цагийн турш засав. Тэрхүү “худаг”-т нэг л хүн орох боломжтой, зай талбай багатай . Уг нь үүнээс ч том буюу 5-6 хүн багтах талбайтай станц бий гэнэ. Тэдгээрийг судалгааны зориулалтаар ашигладаг байна. Хэдийгээр нартай ч эргэн тойрон цастай, хүйтэн өдөр байлаа. Газар доорх станцад ороход бүр ч хүйтэн. Хөдлөх боломжгүй, хүйтэн орчинд олон цаг зогсох нь инженерүүдэд амаргүй байдгийг А.Нармандах тайлбарлав. Тэрбээр нар жаргахаас урьтаж засварын ажлаа дуусгах ёстойгоо ч хэллээ. Хам т явсан хүмүүс эхэндээ түүнийг харж, төхөөрөмжийн талаар асууцгааж байв. Харин 30 минутын дараа бүгд даарсандаа автомашиндаа суусан юм. Орон нутгийг зорьж, саад бартаатай зам туулаад, хүйтэнд ажиллах нь энэ ажлын хамгийн хүнд хэсэг болохыг инженер залуу дурдсан . Газар хөдлөлтийн тухай ярихад магнитуд, балл гэсэн нэр томьёо гарч ирнэ. Үүнийг тайлбарлавал, газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг багажаар тооцож гаргасан нь магнитуд. Харин баллаар хүн, барилга байгууламжид мэдрэгдэх хэмжээг тодорхойлдог. Газар хөдлөл судлалын инженерийн багийнхан үндсэн гурван төрлийн багаж ашигладгийн хоёрыг нь өөрсдөө хөгжүүлжээ. Мөн инженер А.Нармандах орчны температур, ус хэмжигчтэй, их хэмжээний ус орж ирсэн үед зайлуулах функцтэй систем бүтээж, энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй гэнэ.
50 ГАРУЙ НЬ Л ДУУТ ДОХИО ДАМЖУУЛАХ ЧАДВАРТАЙ
Газар хөдлөлтийн 100 гаруй станц тус бүрдээ үүрэгтэй. Эдгээрийн дотор амжиж анхааруулах системийн 12 станц бий. Мөн хүчтэй газар хөдлөлтийг бүртгэх хурдатгал хэмжих багаж ч байна. Амжиж анхааруулах системийн тусламжтайгаар хүчтэй газар хөдлөлтийн мэдээллийг хамгийн ихдээ 10 секундийн дотор Онцгой байдлын ерөнхий газарт өгснөөр зарлан мэдээлэх дуут дохиог ажиллуулдаг гэнэ. Мөн зарлан мэдээлэх дуут дохио нь хүчтэй газар хөдлөлтийн үед автоматаар дуугардаг юм билээ. Маргааш гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтыг улсын хэмжээнд хийн э. Энэ өдрийг иргэд сургуулилалт хийгээд өнгөрдөг төдийхнөөр ойлгодог. Тэгвэл Газар хөдлөл судлалын салбарынхан багажийн тусламжтайгаар хиймэл газар хөдлөлт үүсгэж, төхөөрөмжүүдийн хээ бэлэн байдлыг шалгадаг аж. Өмнө хэлсэнчлэн газар хүчтэй хөдөлсөн үед иргэдэд мэдээлэх үүргийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцна. “Гамшгийн үед иргэдэд мэдэгдэл хүргэх үүрэгтэй зарлан мэдээлэх дуут дохиог 2016 онд нийслэлд 60 гаруйг ашиглалтад оруулсан. Эдгээрээс 50 гаруй нь дуут дохио дамжуулах чадвартай. Бусад нь эвдэрсэн. Дуут дохионууд нь аюулын зэргийг мэдэрч, барилга байшин нурах хэмжээний хүчтэй газар хөдлөлийн үед автоматаар дуугарна” хэмээн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Д.Бат- Эрдэнэ хэллээ. Газар хөдлөх үед үймж сандрахаас илүү урьдчилан бэлдэх нь чухал. Дээр дурдсан төхөөрөмжүүд нь газар хөдлөлтийг хэдхэн минутын өмнө л мэдрэх чадвартай. Дэлхий нийтэд ч ийм жишигтэй бөгөөд ядаж цагийн өмнө мэдрэх чадалтай багажийг аль ч улсад өнөө хэр бүтээгээгүй гэнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх аргыг заавал мэдэх нь зүйтэй. Тухайлбал, унтлагын өрөөндөө томоохон хэмжээтэй гэрлийн бүрхүүл тавьж болохгүй. Энэ нь хүчтэй газар хөдлөлтийн үед унаж, аминд аюул учруулдаг гэнэ. Мөн гамшгийн үед ашиглах цүнх бэлдэх хэрэгтэй. Яаралтай гарах шаардлага үүсэхэд хүн хэрэгцээтэй зүйлсээ хурдан бэлдэж чадахгүй. Тиймээс эм, хоол хүнс, хувцас хэрэглэл, гар чийдэн зэргийг бэлтгэх ёстой аж. Мөн аюулд орсноо мэдэгдэхийн тулд цүнхэндээ шүгэл хийх хэрэгтэй юм байна. Түүнчлэн дотогшоо онгойдог хаалга хамгийн аюултай аж. Учир нь гадагш гарахаар сандралдаж байгаа хүмүүс өмнөх хүндээ хаалга онгойлгох боломжийг олгодоггүй гэнэ. Газар хөдлөх өндөр эрсдэлтэй бүсэд оршдогийн хувьд манай нийслэлд энэ чиглэлээрх судалгааг сайн хийснээр аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Тиймээс судалгаа , төхөөрөмжийн аюулгүй байдал зэргийг хангах төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Харин манай улс гамшгийн анхааруулах системээ үл тоож байна.
А.Тэмүүлэн