БНХАУ-аас их хэмжээний юань хоосон чингэлэг (контайнер)- т тээвэрлэн оруулж ирсэн гэх дүрс бичлэг өчигд өр олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Энэ талаар гааль, цагдаагийн байгууллага, АТГ-ынхнаас тодруулахад “Аль ч боомтоор ийм их хэмжээний юань оруулж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдээг үй. Хуурамч мэдээлэл байж болзошгүй” гэсэн юм. Прокурорын байгууллагынханд ч бас ийм мэдээлэл ирээгүй гэнэ. Тагнуулын байгууллагынхан ч энэ талаар тодорхой мэдээлэлгүй буй юм билээ. Бидний авсан мэдээллээр Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт хилийн боомтоор өнгөрсөн баасан гарагт энэ их хэмжээний мөнгө орж ирсэн байж болзошгүй аж . Нүүрсний гэх хэргийн нэг холбогдогчийн сонгуульд зориулахаар авч буй санхүүжилт гэсэн хардлага байгаа юм.