Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратаар 20 секундэд сүрьеэг илрүүлнэ

Монгол Улсад анх удаагаа нэвтрүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан зөөврийн аппаратын зайг цахилгаанаас гадна нарны эрчим хүчээр цэнэглэх боломжтой аж. Тус аппарат нь тухайн хүний цээжний зургийн мэдээллийг хиймэл оюун ухаантай холбосноор сүрьеэг 20 секундийн дотор оношлох боломжтой юм. Одоогоо дэлхийн 70 гаруй орон эл аппаратыг хэрэглэдэг. Нийт 1.3 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий дижитал аппаратыг Хөвсгөлийн Тосонцэнгэл, Хэнтийн Жаргалтхаан, Төв аймгийн Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвд өгчээ. Үлдсэн гурвыг нь ХӨСҮТ-д хуваарилж, нийслэлийн өрхийн эмнэлгүүд гэрээгээр ашиглах юм байна.
2024-05-27

Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
2024-05-27

Хоёр автомашин мөргөлдөж, таван хүн гэмтжээ

“Toyota Noah” загварын суудлын автомашин  “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж
2024-05-27

Сэлэнгийн Цагдаа, Мэргэжлийн хяналтын даргын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга байсан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх өмгөөлөгч нарынх нь гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг хянасан юм. Улмаар хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хянаж, гэм буруутай, эсэхийг нь тогтоохоор болж байна.
2024-05-27

Хуучны Ленин клубийн өмчийг залилж авсан гэв үү

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнөх коммунист тогтолцооны үед Зөвлөлт Холбоот Улсын болон хамтын нөхөрлөлийн бусад орны хөрөнгө, тусламжаар олон үйлдвэр, барилга байгууламж барьж ашиглалтад оруулж, үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй. Тэднээс манай улсад шилжүүлэн өгсөн нь ч бий. Одоо болтол хойд хөршийн өмч хэмээх бүртгэлтэй, эд хөрөнгийн маргааны эх ундарга болсон нь ч байдаг. Тус улсын өмчлөлийн орон сууцууд нэг хэсэг хэл амны бай болж байсан. Үүний нэг болох хуучны Ленин клуб буюу одоогийн Санкт-Петербург төв байршлаасаа эхлээд л бизнес эрхлэгчдийн анхааралд өртсөн.
2024-05-27

Дорноговь аймагт газар хөдөлжээ

Улаанбаатар хот орчимд  2023 онд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ.
2024-05-27

Эрчим хүчний салбарт нүүрлэсэн далд хямрал

Эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор манай улс шинэ эх үүсвэр байгуулж, системийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч байна. Эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд шинэ эх үүсвэрүүдийг төрөлжүүлэн байгуулах, цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй.
2024-05-27

ЖДҮГ-ын албан тушаалтнуудын хэргийг шүүх хэлэлцэх нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх тэргүүтэй хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 28-нд хийхээр товложээ. Эл хэрэгт дээрх хоёр хүнтэй хамт О.Ганзориг, Н.Мандал, М.Мөнхбазар, М.Амартунгалаг, М.Энхбаяр, Г.Алтайхүү, М.Цэцэгсүрэн, М.Мөнхтөр, Б.Тунгалагтуяа нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-2, 22.4-4, 22.5-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хахууль авсан, хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татаад буй билээ.
2024-05-27

Төвийн аймгуудын баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2024 оны 05-р сарын 26-ны 20 цагаас 05-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
2024-05-26

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30.000 гүйгч оролцлоо

Улаанбаатар марафон 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
2024-05-25

Үерийн аман дээр буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байна

НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өнгөрсөн жил дээрх гурван хороонд үер бууж
2024-05-25

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч
2024-05-25

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргүүлэх
2024-05-24

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна

Ү:20, Ч:13 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна
2024-05-24

Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлт энэ сарын 27-нд болно

Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга
2024-05-24

Н.Энхбаяр: Байгалийн хуулиар зохицуулагддаг харилцааг бичмэл хууль шийдэхгүй

Н.Энхбаяр: Байгалийн хуулиар зохицуулагддаг харилцааг бичмэл хуулиар зохицуулах гэж хүчилж байна
2024-05-24

Дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 1000 бургас тарив

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг үйлдвэр нь шинэ өв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэглээнд нийлүүлэх горимоор ажиллах юм
2024-05-24

Цагаан зээрийн асуудлаарх хэлэлцүүлэгт эко клубийн 500 гаруй сурагч оролцжээ

Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн судлаач Б.Бүүвэйбаатар тэргүүтэй экологичид дэлхий дээрх нийт цагаан зээрийн 99 хувь нь (2.1 сая) Монголд нутагладгийг тогтоож, манай улс эл амьтныг хамгаалж, тоо толгойнх нь тогтвортой өсөлтийг хангах чиглэлд илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллах шаардлагатайг анхааруулсан. Тэгвэл цагаан зээрийн гол тархац нутаг болсон Сүхбаатар аймгийнхан “Хайрлая, хамгаалъя, хамтаръя” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын хэмжээнд ховор, хязгаарлагдмал тархацтай уг амьтны хамгааллын асуудалд орон нутгийн иргэд, судлаач, мэргэжилтнүүдийн анхаарлыг хандуулав. 
2024-05-24