Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг үйлдвэр нь шинэ өв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэлийн хэрэглээнд нийлүүлэх горимоор ажиллах юм. Үүнтэй холбоотойгоор өдгөө “ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ийн үйлдвэрийн барилгыг өөрчлөх, дахин боловсруулсан ус дамжуулах шугам хоолой тавих ажлыг гүйцэтгэж буй аж. Дулааны цахилгаан станцтай холбоотой ажил гүйцэтгэх талбайд буюу нөлөөллийн бүсэд 100 орчим бургас мод буй тул төсөл хэрэгжүүлэгчид дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн талбайд 1000 гаруй тооны ижил төрлийн мод тарьжээ.
Ташрамд дурдахад, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь буюу 2025 онд ашиглалтад оруулснаар нийслэлийн нэг жилийн гүний усны хэрэглээний 23.8 хувийг ашигладаг дулааны цахилгаан станцуудын хэрэглээг шийдэх нөхцөл бүрдэх .