“The MongolZ”-ынхон Европын багуудыг хожиж, аваргаар тодорлоо
Монголын электрон спортын холбооноос 100 мянган ам.долларын шагналын сантай “Nomadic masters” тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээний финалын тоглолт “Степпе арена”-д боллоо. Дээрх тэмцээнд Монголоос гурав, Европоос дөрөв, өмнөд хөршөөс нэг баг оролцсон юм. Алтан медалийн төлөө манайхаас “The MongolZ”-ынхон сингапур эзэнтэй, Европт төвтэй “Bleed esports” багийнхантай тоглосон. Хоёр баг өмнө нь дээд бүсийн финалд ч таарч байсан тул тэмцээний уур амьсгал өрсөлдөөнтэй байв.
2024-06-04
АНУ руу шууд нислэг үйлдэхээр аудитын шалгалтад бэлтгэж байна
Монголоос шууд нислэгээр АНУ-д очих боломжийг нээхээр ажиллаж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Үүний хүрээнд “The Wicks group consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг зөвлөх үйлчилгээ үзүүлж буй аж. Тэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын шалгалтад бэлтгэхэд нь Иргэний нисэхийн ерөнхий газрынханд дэмжлэг үзүүлж байгаа юм. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг Засгийн газар өнгөрсөн онд баталсан. Ингэхдээ “Энэ оны II улиралд багтааж нислэг үйлдэнэ.
2024-06-04
Аюулт үзэгдэл, ослын улмаас хоёр хүн нас барж, зургаан иргэн гэмтэв
Нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 28 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 10 тохиолдоор буурсан байна. Аюулт үзэгдлийн улмаас хоёр иргэн нас барж, зургаан хүн түлэгдэж гэмтжээ. Харин нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид хоёр хүний амь аварсан аж. Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байж. Ус, цаг уурын болон геологи, биологийн гаралтай аюулт үзэгдэл долоон удаа тохиолдсон байна. Тодруулбал, хүний үйл ажиллагаатай холбоотой буюу өндрөөс унах, шаварт суух, зам, тээвэр, усны болон бусад төрлийн осол 10 удаа гарсан бол зоонозын халдварт боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.
2024-06-04
Томуугаар өвчлөгсдийн 53 хувь нь тав хүртэлх насныхан
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг байна. Одоогоор Улаанбаатар хот болон 15 аймагт томуу, томуу төст өвчин хоёрдугаар түвшин идэвхжиж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 85.1 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна. Тэдний 53 хувь нь тав хүртэлх насныхан аж.
2024-06-04
Ойрын өдрүүдэд аадар бороо орж, салхи ширүүснэ
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-04
ШҮҮХ: Н.Өнөрцэцэгийг шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар явуулна
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт зарлагдсан. Үүнтэй холбогдуулан зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасантай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
2024-06-04
“Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчид яллах дүгнэлт үйлдүүлнэ
Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 908 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас11-тнь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан И.Батнасан нарт холбогдох үйлдэл багтсан юм. Түүнчлэн АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн гурван хэрэгт холбогдсон хүмүүсийн хамаарал бүхий 20 объектод нэгжлэг хийжээ.
2024-06-04
“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагч Н.Мөнхбаясгаланг шалгаж дуусжээ
Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж, ашиглалтад бүрэн гүйцэд орж чадахгүй удсаныг уншигчид санаж буй. Эл чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ-ны албан тушаалтнууд хээл хахуулийн хэрэгт шалгуулж, ял шийтгүүлсэн нь ч бий. Тэгвэл эл замтай холбоотой дахиад нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл” бол дээрх чиглэлийн авто замтай салшгүй холбоотой.
2024-06-04