Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2024 оны зургадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт болсон. Тэгвэл тус шүүх хуралдаан долдугаар сарын 01-нийг хүртэл хойшиллоо.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг энэ талаараа хэлэхдээ "Би шүүхээр асуудлаа хурдан шийдүүлье гэсэн боловч харамсалтай нь хойшлуулж шийдлээ. Таслан сэргийлэх арга хэмжээг ч өөрчилсөнгүй. Намайг сонгуулиас өмнө ажил хийлгэхгүй гэж байгаа юм байна. Сэтгүүлчээр минь ажилууллахгүй байхаар шийдсэн байна. Миний нуруу өвдөөд байгаа тул физик эмчилгээ болон гэрийнхээ гадаа салхилж, хүүхдээ тоглуулах хүсэлтээ уламжилсан ч хүлээж авсангүй. Хаалттай шүүх хурал учраас олон зүйлийг ярьж боломжгүй. Хамгийн гол нь шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан хүсэлтээ дараагийн шүүх хуралдаанд ч тавьсаар байх болно" гэв.