Нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 28 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 88 удаагийн дуудлага бүртгэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 10 тохиолдоор буурсан байна. Аюулт үзэгдлийн улмаас хоёр иргэн нас барж, зургаан хүн түлэгдэж гэмтжээ. Харин нийслэл, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид хоёр хүний амь аварсан аж. Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байж. Ус, цаг уурын болон геологи, биологийн гаралтай аюулт үзэгдэл долоон удаа тохиолдсон байна. Тодруулбал, хүний үйл ажиллагаатай холбоотой буюу өндрөөс унах, шаварт суух, зам, тээвэр, усны болон бусад төрлийн осол 10 удаа гарсан бол зоонозын халдварт боом өвчний нэг тохиолдол бүртгэгджээ.
Бэлтгэсэн Ч.Болор