Монголоос шууд нислэгээр АНУ-д очих боломжийг нээхээр ажиллаж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Үүний хүрээнд “The Wicks group consulting” компанийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг зөвлөх үйлчилгээ үзүүлж буй аж. Тэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын шалгалтад бэлтгэхэд нь Иргэний нисэхийн ерөнхий газрынханд дэмжлэг үзүүлж байгаа юм. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг Засгийн газар өнгөрсөн онд баталсан. Ингэхдээ “Энэ оны II улиралд багтааж нислэг үйлдэнэ. АНУ руу нисэхэд тийзийн үнэ 2000-4000 ам.доллар байдаг. Шууд нислэг үйлдсэнээр тийзийн үнэ 1000-1500 ам.доллар болно” хэмээн мэдээлж байв. МИАТ компани алсын зайд нислэг үйлдэх “Boеing 787-9” загварын агаарын хоёр хөлгөө өнгөрсөн онд хүлээн авсан билээ.
Бэлтгэсэн А.Үүл