Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Замын-Үүд автозамын боомт есдүгээр сарын 29, аравдугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажиллахгүй

Замын-Үүд автозамын болон төмөр замын боомтын ажиллах цагийн хуваарьт БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх үндэсний их баярыг тохиолдуулан өөрчлөлт оруулсан байна. Улмаар Замын-Үүд автозамын боомт 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд амарна. 
2023-09-28

Улаанбаатар хот бондоо аравдугаар сарын 2-4-нд худалдаална

Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.
2023-09-28

Улз голын өөрчлөлтийг хэмжиж байна

Улз голын эх их бүрдийн 4-н даавар бүрдийн урсац, ургамлын массын өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тодорхойлж байна
2023-09-28

Их мастер С.Билгүүн долдугаар байрт орлоо

“Ханжоу 2022”Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо.
2023-09-28

3, 4 дүгээр ангийнхан Эдүтэн платформоор математикийн хичээл судална

Монгол, Финландын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байна. Ойн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол, Финландын Засгийн газрын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргын хувиар оролцлоо.
2023-09-28

Хашаат сумд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Архангай аймаг, Хашаат сум. Цайдам баг “Сэвээт уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 165 км
2023-09-28

Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэжээ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна.
2023-09-28

Багш нарын цалин, хангамжийн талаар салбарын хэлэлцээрт тусгана гэв 

2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогын зохистой байдлыг хангах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах асуудлыг салбарын хэлэлцээрт талууд тусгахаар болжээ. Түүнчлэн шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, бусад дагалдах хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар үр дүнд хүрэхийг онцоллоо. Цаашид багш, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааны талаар дээрх холбооныхонтой хэлэлцэн, шийдвэрлэхийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. 
2023-09-28

“Элсэн цөлийн сафари” аяллыг Монголд зохион байгуулна

Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2023-09-28

Авлигын эсрэг сургалтад 497 хүнийг хамруулав

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Татварын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
2023-09-28

Мөөг судлаач А.Цолмон үндэсний ялагчаар тодорлоо 

Хоёрдугаар байрт ХБНГУ-ын Техникийн их сургуулийн магистрант, “Volt­ way technology” компанийн үүсгэн байгуулагч Э.Жавхлан “Хайбрид машины батарейг дахин ашиглах” судалгаагаараа шалгарчээ. БНСУ-ын Улсаны их сургуулийн судлаач Г.Болормаа “Батарейн дахь цавууны үүрэг” илтгэлээрээ гуравдугаар байр эзэлсэн байна. Уг хурлыг манай улсад 2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаа дотоодын эрдэмтдээс гадна БНСУ, ХБНГУ, Финланд, Энэтхэгт ажиллаж, суралцаж буй залуу судлаачид оролцож, инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн сэдвээрх илтгэлүүдээ танилцуулжээ. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ ажиллажээ. 
2023-09-28

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 60 орчим хувьтай байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ.
2023-09-28

Нийт 371 км дулааны шугам засварлалаа

Өнөөдрийн байдлаар их засвар, хөрөнгө оруулалтын нийт 17 төрлийн 2300 гаруй ажил 98 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
2023-09-28

Улз голын эхийг хамгаалах төсөл хэрэгжиж байна

Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна.
2023-09-28

Монгол Ураниум Ресурс”-ийн нүүрсний ордыг өвлөсөн “Эрээн толгой” ХХК-ийн ил эзэд

Эрх мэдэл, танил тал үгүй жирийн уул уурхайн ураны хайгуулын лицензтэй компани нүүрсний орд олсон бол улсад тушаах хуультай байв. Гэвч тийм үед ийм байдлаар нүүрс илрүүлсэн “Монгол Ураниум Ресурс” ХХК шүүхээр “заргалдсаар” ордыг өөрийн болгож чадсан байдаг.
2023-09-28

Их мастер С.Билгүүн долоод жагслаа

Эрчүүдийн ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны хоёр шатарчин болох Нодирбек Абдусатторов 7.0, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө, хүрлийг хүртлэ
2023-09-28

 “Хүлэмжийн хий ялгаруулахгүй амьдрах зорилготой” 

Энэ нь муухай мэдрэмж төрүүлдэг байсан. Улаанбаатар хотын төвөөс холдох тусам тэгш бус байдал нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар ялгаатай болдог нь одоо ч хэвээр. Манайд нийгмийн ялгарал маш ихээр үүссэн нь том асуудал. Яагаад ногоон орон сууц барихаар зорьсон бэ гэхээр ядаж хүмүүс дээр нар адилхан тусдаг байгаасай гэж хүссэн. Амьдралын түвшнээ өөрчлөх гээд чадахгүй байгаа өрхүүдийг ногоон байшинтай болгох боломж бий” гэж ярилаа. Өсөн нэмэгдсээр буй эрчим хүчний эрэлтийг хангах цахилгаан станц барьж, гэр хороолол руу дэд бүтцийн шугам татах ажил төр, засгаас хамааралтай. Нөгөөтээгүүр, ипотекийн зээлийн шаардлага хангах айл олон үлдээгүй гэх нь ч бий. Энэ бүхнийг шийдэх боломжтой хэмээн дээрх компанийнхан үзэж буй талаар бид дараа хүргэх болно. 
2023-09-28

Албан бус эдийн засгийг албажуулах төсөл хэрэгжүүлж эхэллээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Албан бус эдийн засгийг албажуулах төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Төслийг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээж үг хэллээ.
2023-09-28