Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хашаалж хамгаалсан Улз голын эх, Их бүрдийн дөрвөн даавар бүрдийн урсац, ургамлын массын өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тодорхойлох ажлыг төслийн баг, МУИС-ийн судлаачдын баг, Онон-Улз голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулжээ.
Улз гол нь Хэнтийн нурууны зүүн салбар захын нам уулсаас эх авч, ОХУ-ын нутагт орших Торь нуурт цутгадаг. Тус голын нийт урт 428 километр (үүнээс манай нутагт 420 км. Ус хураах сав газрын талбай 27500 хавтгай дөрвөлжин километр, ус зүйн сүлжээний дундаж нягтшил 0,015 км/км2. Улз голд Онон мөрний адил Тул, Цурхай, Зэвэг, Хайруус, Алгана, Цулбуурт, Булуу цагаан, Гутаарь, Мөрөг жараахай зэрэг олон төрөл зүйлийн загаснууд бий.