Азийн Наадмын хөтөлбөрт найман жилийн дараа эргэн ирсэн шатрын төрөлд медальтнууд тодорлоо. 9 өрөг бүхий швейцарь системээр өрсөлдсөн хувийн төрөлд эрэгтэйчүүдэд их мастер С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ нар өрсөлдсөн билээ.
Эрчүүдийн ангилалд эзэн орны шатарчин И Вэй 7.5 оноогоор түрүүлсэн бол Узбекистаны хоёр шатарчин болох Нодирбек Абдусатторов 7.0, Жавохир Синдаров 6.5 оноогоор мөнгө, хүрлийг хүртлээ.
Манай шатарчдаас их мастер С.Билгүүн 5.5 оноогоор 7-д, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ 4.5 оноогоор 19-д жагслаа.
Харин эмэгтэй шатарчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул 5.0 оноогоор 11-д, олон улсын мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор 13-д бичигдлээ.
Энэ төрөлд Хятадын их мастер Жу Жин Ир 7 оноогоор тэргүүлсэн бол Узбекистаны эмэгтэй олон улсын мастер Умида Омонова 6.5 оноогоор мөнгө, Хятадын их мастер Хоу И Фан 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Эх сурвалж: МҮОХ