Даян Дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар БОАЖЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Улз голын эх их бүрдийн 4-н даавар бүрдийн урсац, ургамлын массын өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тодорхойлж байна.
Тодруулбал, төслийн хүрээнд хашаалж хамгаалсан Улз голын эх Их бүрдийн 4-н даавар бүрдийн урсац, ургамлын массын өөрчлөлтийг хэмжиж, үр дүнг тодорхойлох ажлыг төслийн баг, МУИС-ийн судлаачдын баг, Онон-Улз голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулав.