Замын-Үүд автозамын болон төмөр замын боомтын ажиллах цагийн хуваарьт БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх үндэсний их баярыг тохиолдуулан өөрчлөлт оруулсан байна. Улмаар Замын-Үүд автозамын боомт 9 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд амарна.
Тодруулбал, Замын-Үүд автозамын боомт есдүгээр сарын 29, аравдугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажиллахгүй юм. Харин эл өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана. Дээрх шийдвэрийг “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд гаргасан байна.