Сурагчдын сэтгэл зүйг дэмжихэд НҮБ-тэй хамтарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2023-11-27
“ABILITY EXPO”-д 1500 гаруй хүн оролцлоо
“Ability expo-2023” онцлог нь хөдөлмөр эрхлэлт ба хүртээмж, боловсрол, сүүлийн үеийн технологийн шийдлүүдтэй танилцах, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн холбогдох зүйл заалтын талаар ажил олгогч байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэх зэрэг олон талын ач холбогдол үр дүнтэй үйл ажиллагаа болж байна.
2023-11-27
ONDO эхний 100 мянган хэрэглэгчдэдээ хувьцаа бэлэглэж, үнэ цэн, ашгаа олуулаа хүртэнэ
ONDO үүрэн холбооны компанийн гүйцэтгэх захирал Б.Мандуул, Хууль, эрх зүй хариуцсан захирал Ц.Одмаа, Стратеги хариуцсан захирал Б.Баттүшиг нар “Олуулаа болъё” хэмээх уриан дор мэдээлэл хийлээ. Дэлхийн өнцөг булан бүрт 260 мянган идэвхтэй хэрэглэгчдэд хүрч амжсан ONDO компанийнхан өөрсдийн хийсэн технологиор, үйл ажиллагаагаа явуулдаг гэдгээрээ бусдаас ялгардаг.
2023-11-27
9 сартай ургийг нүхэн жорлонд хаяжээ
Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.46 цагт онцгойгийнхон хүлээн авчээ.
2023-11-27
Нурууны дурангийн мэс заслыг эмчилгээнд нэвтрүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нурууны мэс заслын тасгийн эмч нар “CON MED 4К UHD” нурууны дурангийн аппарат болон “Bbraun” брэндийн мэс заслын багаж ашиглан L4/L5 нугалам хоорондын жийргэвч мөгөөрсийг авч, мэдрэл дарагдлыг чөлөөлөх мэс заслыг амжилттай хийлээ.
2023-11-27
Хууль олон ч хэрэгжилт муу байна
Нийтийг цочроосон уг үйл явдалтай зэрэгцэн УИХ-аас энэ сарын 22-23-нд Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран “Хүний эрх, жендерийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг зохион байгуулав. Хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээ хийсэн дэлхийн анхны парламент нь Монгол Улсынх боллоо гэсэн “хөөрүү” мэдээлэл цацагдаж байна. Гэвч бодит байдалтай энэ үнэлгээ нь хэр нийцсэн, бас өөрчлөлт гарахад ямар түлхэц үзүүлэх вэ гэдэг нь илүү чухал.
2023-11-27
Байгаль хамгаалагчдын цалин 3,5 дахин нэмэгдэж, 4 улирлын хувцастай болжээ
Монгол Улсын өргөн уудам нутагт үүрэг гүйцэтгэж буй 1000 орчим байгаль хамгаалагчийн төлөөлөл Төрийн ордонд хоёр дах удаагаа чууллаа.
Энэ удаагийн чуулган 21 аймаг, нийслэлийн 500 орчим байгаль хамгаалагчдыг нэгтгэн ололт амжилтаа хэлэлцэн, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлж байгаагаараа онцлогтой.
2023-11-27
Хахууль авсан УБЕГ-ын ажилтнуудад торгох ял шийтгэлээ
УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, улсын бүртгэгч М.Монголжин, Г.Батмөнх, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Нямсүрэн, Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Батзориг, иргэн М.Бүрэндүүрэн, Я.Батцоож, Г.Эрдэнэбаяр, Г.Цацрал, Д.Оюун-Эрдэнэ, Ч.Ганчимэг, Д.Баясгалан, Т.Энхцэцэг нарт холбогдох хээл хахууль авсан, өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-11-27