Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2023-2024 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), Цэргийн мэргэжилтний (цэргийн ажиглагч, холбогч офицер) нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны нэгдүгээр сард зохион байгуулна. Хөдөө, орон нутгийн Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын цэргийн алба хаагчдыг сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/31 тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, шалгуурыг хангасан байх шаардлагатай ба холбогдох материалыг бүрдүүлэн ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэст 2023 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
Үүнд:
1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн тухай харьяа нэгтгэл, анги, байгууллага, Төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувь өргөдөл;
2. Ажил байдлын тодорхойлолт;
3. Жолооны үнэмлэхийн хуулбар;
4. Гадаад паспортын хуулбар (2028 он хүртэл хүчинтэй байх);
5. Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;
6. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
8. Товч судалгаа (доорх хүснэгтийн дагуу бөглөх);
Анги, Албан тушаал Цол Овог нэр Нас, хүйс Боловсрол, цэргийн мэргэжил, дамжаа төгссөн байдал анги, байгууллагад ажилласан байдал Одоогийн албан тушаалд томилогдсон огноо ЭДА-нд үүрэг гүйцэтгэсэн байдал, туршлага Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (Хамгийн сүүлд өгсөн ALCPT, ECL, TOEFL, IELTS) зэргийг шаардах нь ээ.