Эцэг, эх нь тодорхойгүй 9 сартай ургийг бетон жорлонд хаясан байхыг нь ОБЕГ-ыхан гарган авчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны Алтайн 1 дүгээр гудамжинд нийтийн байрны нүхэн жорлонд ураг унасан байна гэсэн дуудлагыг 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12.46 цагт онцгойгийнхон хүлээн авчээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход эцэг, эх нь тодорхойгүй 9 сартай ураг хоёр метрийн гүнтэй бетон жорлонд унасан байсныг 30 минут ажиллаж, амьгүй болсон ургийг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.